Экспорт импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс

Арцсуурь шалган нэвтрүүлэх боомт нь анх 1976 онд “Арцсуурь” түр гарц нэртэйгээр байгуулагдан зорчигч тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа явуулж байгаад  УАБХЕГ-н даргын 1992 оны 06-р сарын 22-ны өдрийн Б/320 тоот тушаалаар Тэс сумын Нисэг багийн  нутагт 1-р застав байгуулагдахад  шилжин ирж хоёр талын харилцаатай, байнгын ажиллагаатай, авто замын шалган нэвтрүүлэх боомт болон өргөжин үйл ажиллагаагаа явуулж байсан. 1978 онд анх Хилийн эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын салбар нь нэг эмчтэй байгуулагдаж, 1999 оноос эрүүл ахуй халдвар судлалын хяналтын улсын байцаагч,  ариутгагч, нябо,  тус бүр 1 орон тоотойгоор босоо удирдлагатай болж зохион байгуулагдсан.

Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2003 оны 02-р сарын 24-ны өдрийн 61-р тушаалаар  хил дээрхи яам, агентлагийн харъяанд ажиллаж байсан нэгжүүдийг нэгтгэж ‘’Хилийн мэргэжлийн хяналтын алба’’ нэртэйгээр  Улсын мэргэжлийн хяналтын газрын ХГХУалбаны харъяанд үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2007 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2006 оны 06-р сарын 29-ны №39-р тушаалаар Хилийн мэргэжлийн хяналтын хэлтэс болон зохион байгулагдсан. 2017 онд МХЕГазрын даргын тушаалаар Экспорт импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс болон одоогийн байдлаар  хэлтсийн дарга-1, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч-2, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч-1, ургамал хорио цээрийн хяналтын улсын байцаагч-1, хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч-1, ариутгагч-1, жолооч-1, нийт–8 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ