Мэргэжлийн хяналтын итгэмжлэгдсэн лаборатори

Эрхэм зорилго: Монгол улсын үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болсон хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, хүнсний аюулгүй байдлыг хангаж, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл: Монгол улсын үндэсний болон хүнсний аюулгүй байдлын хүрээнд улсын байцаагч,иргэд, аж ахуйн нэгж байгуулагуудаас ирүүлсэн экспорт,импортын бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн,таримал ургамалын үр,гоо сайхан, ахуйн химийн бүтээгдэхүүн,агаар,ус хөрсний дээжинд химийн чанар болон хор судлал, нян судлал,ургамалын өвчин,хөгц мөөгөнцөрийн шинжилгээг хийж байна.

Товч түүх: Анх 1997 оны 5 дугаар 31-ны өдөр Завхан аймгийн засаг даргын 138 тоот захирамжийн дагуу ЭМГ болон СХТ-ийн дэргэдэх лабораториуд МХГ-ын харъяанд орж Нэгдсэн лаборатори бий болсоноор Хими, Хор судлал,Нян судлалын лабораториуд нь тасралтгүй 12 жил, сорилт туршилт хийж ,шинжилгээний арга аргачлалыг шинээр нэвтрүүлж,сорьц үзүүлэлтийн тоог нэмэгдүүлэн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдан 2002, 2004, 2007, 2010, 2013, 2016 онуудад 6 дахь удаа итгэмжлэл авч,үйл ажиллагаа явуулах эрхээ баталгаажуулан ажиллаж байна.

Одоогийн үйл ажиллагаа: Итгэмжлэгдсэн лаборатори нь лабораторийн эрхлэгч, хорио цээрийн шинжээч-1, Химич, хор судлагч-1, нян судлагч-1, шил угаагч, лаборант-1 нийт 4 орон тоо бүтэц, зохион байгуулалттайгаар хими ,хор судлал, таримал ургамлын үр хорио цээр, нян судлал гэсэн 4 ангилалын 79 төрлийн бүтээгдэхүүнд Стандарчлал хэмжил зүйн Үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан МNS, ISO(oрчуулсан) аргачлалаар, Монгол улсад мөрдөгдөж байгаа шинжилгээний 140 гаруй стандартыг хэрэглэж жилд дундажаар 2000-2500 сорьцонд 6500-7000үзүүлэлтээр сорилт шинжилгээ хийж гүйцэтгэдэг.

Сүүлд нэмэгдсэн мэдээ