Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтэс

Тус хэлтэс нь барилга техник, өргөх механизм, эрчим хүч, авто зам, тээвэр, мэдээлэл холбоо, хэмжил зүй, байгаль орчин, газар, геодези, зураг зүй, геологи уул уурхай, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн эрүүл ахуйн салбарын хууль, тогтоомж, стандарт, норм, дүрэм, журмыг сахиулах, сурталчилан таниулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслахад үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн байгууллага, аж ахуйн нэгж,  иргэдэд мэргэжлийн  зөвлөгөө өгч, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллах нөхцөлийг ханган үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хэлтэс нь хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч 1, улсын байцаагч 11, нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ