Эрүүл мэнд, боловсрол хүнсний хяналтын хэлтэс

ЭМБХХХэлтэс нь  нийт 14 улсын байцаагчтай. Үүнд:  Хэлтсийн дарга, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч 1, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч 3, Боловсролын хяналтын улсын байцаагч 1, Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч 4, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч 1, Мал үржлийн хяналтын улсын байцаагч 1, Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч 1, Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч 1, Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч 1, нийт 14 байцаагчтай ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл:

Монгол улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй Үндэсний хөгжлийн цогц бодлого, Хүн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, Монгол улсын  Үндсэн хууль түүнд нийцүүлэн гаргасан Төрийн албаны тухай хууль,  Зөрчлийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Эрүүл ахуйн тухай, Эрүүл мэндийн тухай, Хүнсний тухай, Бага дунд Боловсролын тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эм эмнэлгийн хэрэгсэлийн тухай хууль, Ургамал хамгааллын тухай, Мал эмнэлгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, МХЕГазраас дэвшүүлсэн зорилт, зорилго, үндсэн чиглэлд тусгагдсан зорилтуудад уялдуулан төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хэрэгжүүлэн ажилладаг.

“Хүн амын эрүүл мэнд, хүүхэд өсвөр үеийнхэн эрүүл орчинд сурч боловсрох, иргэд эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээ авах,  эм биобэлдмэлийн зохистой хэрэглээ, аюулгүй эрүүл хүнсээр иргэдийг хангуулах,  эрүүл малыг өсгөж үржүүлж үндэсний аюулгүй байдлыг хангах талаар төрөөс авч хэрэгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд хяналт шалгалтын ажлыг уялдуулан, хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг хүчин зүйлийг судлан, халдварт болон халдварт бус өвчинтэй тэмцэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтаар эрсдэлийн үнэлгээ тогтоож эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор хүнд сурталгүй, ил тод шуурхай хяналт шалгалтыг гүйцэтгэдэг.

Сүүлд нэмэгдсэн мэдээ