ЗАВХАН АЙМАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ЦАХИМ ТОГЛООМЫН ГАЗАР, ИНТЕРНЕТ ТӨВҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ.

2019 оны 6 сарын 18 97

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дугаар сарын 11-ны өдрийн 01/150 дугаартай, Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 07/301 дугаартай удирдамжийн дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Нийгмийн Эрүүл мэндийн төвийн ерөнхий захирлын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хамтарсан А/176, А/223, A/126, A/228, A/49 тушаалаар баталсан Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг 2018-2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх төлөвлөгөөний 2.2.6 дахь заалт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/175 дугаар тушаалаар баталсан төлөвлөгөөг үндэслэн Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтууд, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”, “Интернет кафе, цахим тоглоомын үйлчилгээний байранд тавих шаардлага MNS6430:2014 стандартын хэрэгжилтийг хангуулах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор БОДБХХяналтын хэлтсийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Н.Эрдэнэчимэг, Онцгой байдлын газрын Гал түймэр хяналтын улсын байцаагч Ц.Гантөгөс, Харилцаа холбооны зохицуулах хорооны Орон нутгийн төлөөлөгч О.Отгонжаргал, Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Базарсад нарын бүрэлдэхүүнтэй 2019 оны 06 дугаар сарын 11-ны өдрөөс урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна
 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ