Даргын мэндчилгээ

Улсын Их Хурлын 2002 оны 58, Засгийн газрын 162 дугаар тогтоолоор хяналтын байгууллагуудыг нэгтгэн мэргэжлийн хяналтын нэгдмэл тогтолцоог бий болгож иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэх, төрийн захиргааны бүх шатанд хяналтыг цогцоор хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлснээс хойш 17 жил болж байна.

Монгол улсын Засгийн газраас хяналт шалгалтын арга хэлбэрийг улам боловсронгуй болгох, хяналт шалгалтаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учруулж буй бэрхшээл, хүндрэл, элдэв дарамтыг аль болох хөнгөвчлөх, шалгаж, торгохоос илүү зөвлөн тусалж, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах, аливаа аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд зөвхөн эрсдэлд суурилсан, хүний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн хяналтын шинэ тогтолцоонд шилжих, хяналт шалгалтын эцсийн үр дүнг нэмэгдүүлэх зэрэг зарчмын олон шинэ зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж, багагүй үр дүнд хүрч, иргэд, аж ахуйн нэгжүүдийн талархалыг хүлээх болсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны шинэчлэлийг гүнзгийрүүлэн эрчимжүүлэхэд нийт ард түмний хамтын хүчин чармайлт, сэтгэл зүтгэл, мэдлэг чадвар, дадлага туршлага чухал үүрэгтэй байсныг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ энэхүү шинэчлэлт, өөрчлөлтийг иргэн Та бид бүрэн дүүрэн шийдвэрлэж чадна гэдэгт итгэл төгс байна. Мэргэжлийн хяналтын байгууллагатай ажил амьдралаа холбон төрийн хариуцлагатай албыг хоёргүй сэтгэлээр хашиж байгаа улсын байцаагчид, нийт ажиллагсдад ажлын амжилт, аз жаргал, эрүүлэнхийг хүсэн ерөөе.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Улсын ахлах байцаагч
А.Даваадорж

Сүүлд нэмэгдсэн мэдээ