Танилцуулга

Мэргэжлийн хяналтын байгууллагын алсын хараа: Мэргэжлийн хяналт шалгалт-Хүний эрүүл, аюулгүй амьдралын төлөө

Байгууллагын эрхэм зорилго:Завхан аймгийн нутаг дэвсгэрт хууль тогтоомжийг сахиулан, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхэд байгууллагын эрхэм зорилго оршино.

Үйл ажиллагааны стратеги зорилт

Стратегийн зорилт 1:Эрсдэлд суурилсан хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ, сургалт, тандалт судалгаа, хяналт шинжилгээний арга хэлбэртэй хослуулан байгууллагын эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг төлөвшүүлэх.

Стратегийн зорилт 2:Төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулж, хяналт шалгалтын үр дүнг дээшлүүлэх.

Стратегийн зорилт 3:Мэргэжлийн хяналтын байгууллагын дотоод үйл ажиллагааны  зохицуулалтыг сайжруулж, хяналтын нэгж хэлтсүүдэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг оновчтой болгох.

Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь:

  • Төрийн захиргаа эрсдэлийн удирдлагын хэлтэс
  • Байгаль орчин, Дэд бүтэц, Хөдөлмөрийн  хяналтын хэлтэс
  • Эрүүл мэнд, Боловсрол, Хүнсний  хяналтын хэлтэс
  • Экспорт, Импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс
  • Итгэмжлэгдсэн лаборатори гэсэн 5 нэгж нийт 46 ажилтантайгаар хяналтын 26 салбар, чиглэлээр Монгол Улсын 180 орчим хууль, 3600 гаруй тогтоол, дүрэм журам, стандарт, норм, нормативын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж байна.

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЧИГЛЭЛ

Дэд бүтцийн хяналт

  • Барилгын техникийн хяналт
  • Харилцаа холбооны хяналт
  • Авто замын хяналт
  • Авто тээврийн хяналт
  • Хэмжил зүйн хяналт
  • Эрчим хүчний хяналт

Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналт

  • Геологи уул уурхайн хяналт
  • Байгаль орчны хяналт
  • Хилийн мэргэжлийн хяналт
  • Хилийн эрүүл ахуй, халдвар судлалын хяналт
  • Хилийн мал амьтан хорио цээрийн хяналт
  • Хилийн ургамал, хорио цээрийн хяналт
  • Стандарт чанарын хяналт

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналт

  • Нийгмийн хамгааллын хяналт
  • Хөдөлмөрийн хяналт
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналт

Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт

  • Эрүүл ахуй халдвар судлалын хяналт
  • Эм, биобэлдмэлийн хяналт
  • Эмчилгээ оношлогооны чанарын хяналт

Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналт

  • Мал эмнэлгийн хяналт
  • Мал, амьтан үржлийн хяналт
  • Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт
  • Боловсрол, соёлын хяналт
  • Хүнсний чанар стандартын хяналт

Сүүлд нэмэгдсэн мэдээ